
Хуучин муу ширээнийхээ ард
Хуучиртлаа суув
Хуруугаа хөштөл, нуруугаа чилтэл
Хувцсаа гандтал суув
Он жилүүд намайг
Орхиод явтал суув
Он жилүүд намайг санаад
Эргээд иртэл суув
Амьдралын тухай дуулан
Үхлийн дотор суув
Үхлийн тухай дуулан
Үгүй болооч шиг л суув
Хуучин шар ширээнийхээ ард
Хуучиртлаа суув
Хуучиртал суусаар босохдоо
Хувирч шив шинэхэн болов...
Л.Ө
Comments
Post a Comment