Сүүлийн 2 долоо хоногийн турш энэ бүсгүйн номыг тэвэрч гүйв. Эхлээд Миний гунигийн түүх, дараа нь Тэнгэрт ургадаг модод гэсэн анхны номыг нь "мөлжиж" сууна.
Яг л олон жилийн өмнө анх Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр энэ шүлэгчтэй танилцаж, цонх түшин элгээ эвхэж зогсоод, цохилох цаг хугацааг өдөржин хамт хүлээж асан үеийх шиг мэдрэмж төрсөн нь гайхалтай.
Тэр үед "Ням гариг" сонин миний унших дуртай сонин байсан юмдаг. Сумандаа л энэ сонинг ааваараа захиалуулан, анхны уншигч болон уншиж, дугаар бүрийг нь тэсэн ядан, догдлон хүлээдэг, Дэлхийн болоод Монголын сонгодог яруу найрагч, зохиолч, уран бүтээлч, давтагдашгүй бүтээлүүдтэй энэ сониноор дамжуулж танилцдаг байсны нэг нь энэ шүлэгч билээ.
Тухайн үед бол түүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй, багш Дарма Батбаяраас бусад нь ийм гайхалтай, өвөрмөц уран бүтээлч шинээр төрж буйг нь төдийлөн үнэлж дуугардаггүй байсан санагдана.
Одоо бол өөр болжээ. Түүнийг мэдэхгүй хүнгүй, оюунлаг Монгол залуус түүнийг уншаагүй л бол "лаг" харагдахаа больсон цаг ирж.
Гэвч тэр биеэ тоосонгүй, олны өмнө ил гарч өөрөөрөө "шоу"-даж "драм" тавьсангүй.
Нөгөө л миний мэддэг, жаалхан охин төрхтэй, тэгсэн хирнээ увидас дүүрэн, нууцлаг, гэгээлэг уран бүтээлч хэвээрээ.

Сайн бүсгүй юм байна даа.
ReplyDeleteDear Гудиггүй эр: Хэхэ увидас дүүрэн уран бүтээлч дээ энэ бүсгүй. Нэг л өвөрмөц. Нэрийг нь хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа
ReplyDelete