Skip to main content

Posts

Зурагнуудаа оруулъя...

За утсан дээр явж байгаа зургуудаасаа оруулъя л даа. Хадгалсаар байтал замбараагүй олон зураг боллоо. Нэгэнт устгахаас хойш ингээд эндээ оруулаад л устгасан нь дээрийм байна.  Хүн хүлээжийгаа байдал нэг иймэрхүү... Аян замд явахаар галт тэрэгний цонхоор харж суугаа байдал.... Дорноговь аймаг, Ханбаянзүрх хайрхан буюу хүслийн хар уул Ханбаянзүрх хайрханы суваргууд Хүслийн уулан дээрээс эргэн тойрныг хараачлав Хүний гавлын ясаар хийсэн эрхи Говь... машины цонхоор давхиут дунд дарсан нь энэ Миний өглөөний цай.... Хөөстэй усанд хөлийн хуруугаа харж хэвтэнгээ бодов.... За ийм "уранхай" будагтай байж болку ээ... Шинэчлэе! Жүр үрд "болзоо" тогтоосын. Энэ напелон торт нь гачин амттай, хажуудах нь ч гэсэн... Манай дайсны цэрэг оймс нь ийм болсныг ч мэдку унтаж байгаа Өдрийн хоол .... Энэ төмсийг хальстай нь чанасан байна лээ... Чихэр.... Зурагтаар үзэж хэвтэнгээ дарсан нь... Будгаа шинэчлэ...

Элдэв хангайн зураг энд тэндээс...

Урд жил авсан зураг. Намар болж навчис гудайж, сэтгэл догдолж, сэмээрхэн гуниглаж байх үеийн л зураг дааа.... Ажлын шугамаар л... Энэ бүтээл уралдаанд өрсөлдсийн. Зураачийн нэр, зургийн нэр зэргийг санадаггүй ээ.... Дүүгийн зурсан зураг. Тайлбаргүй ямар амьтан гэдгийг мэдэж байгаа биздээ хэхэ. Манай нутаг... Хаврын цаг шороотой хавсаргатай.... Яаж яваад дарсан ямар учиртай зураг гэдгийг санахгүй байнаа.... Найз хүүхэнтэйгээ эдгээрийг "цааш нь харуулж" явсан байх нь ккк... Захиалсан ном ирсийм... Миний нутгийн цэцэгс алаглан ганхнаа найгнаа на на на на на... Усанд орох гэж явтал энэ тугал нааг тоосон шинжгүй унтаа л унтаа л...  Бодуул уураг сүүндээ нам цохиулаад зүүдэлж байсан биздээ Ямар хэмжээтэй ном хэдэн хуудас нь хэдэн хэвлэлийн хуудас болжийгааг баримжаалах гэж дарж байжээ... Good price-д ийм бэлэн гурил зардаг. Бурратио хийх зориулалттай. Миний санахаар ийм гурилд хуйлж ороосон хоолыг бураттио ч билүү нэрлэ...

Байна уу байна уу...

Блогоо бичилгүй бас хэд хонож ээ. Утсан дээр хадгалсан элдэв шалдав зургаа оруулах гэтэл чип уншигчаа алга болгоод гацаанд орсон бөлгөө. Утас гэснээс би гар утсыг төдийлөн олон янзаар солиод байдаггүй юм. Эдлэх буянтай гэхийм уу гар зөөлөнтэй гэхийм уу одоо хэхэ.  Анх ахынхаа хуучин утсыг барьж байлаа. Удалгүй бага эгч Германаас Нокиа явуулж шинэ утастай болж, түүнийгээ хэдэн жил бариад дараа нь өнгө будагт дурлаж өнгөт Самсунг утастай болов. Самсунгаа бас олон жил барьсаан хөөрхий. Эвдэж бариагүй хаяж гээгээгүй бие биедээ дасал болтол барьсаар эрхбиш технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх, интернет гэж зүйлийг утсаар ашиглах хэрэгцээ гарсан тул аргагүй утсаа сольсон. Дараагийн "учраа" маань энэ миний барьж байгаа Блэкберри. Бас шинээр нь аваагүймаа. Одоо бараг 3 жил болжийна. Хөөрхий мэнь моралын элэгдэлд ороод trackball нь ажиллахаа байж байгаа. Надаас өөр хүн ажиллуулж дийлэхгүй ээ ккк. Саяхан сургалтанд сууж байгаад утсан дээрээсээ юм үзүүлэх болж ангийнхаа охин...

Домгийн тухай ярьж өгье

"Дугаар 17-ын домог"... "Арван долдугаар домог"... үгүй ээ зүгээр л "Домог №17" эсвэл бүр ойлгомжтой болгох үүднээс "17 дугаартай домогт тоглогч" гээд орчуулах байсан ч юм уу... Кино эсвэл спорт сонирхогчид миний юуны тухай, хэний тухай бичих гээд эвлүүлж ядаад байгааг шууд ойлгосон байх. Домог 17 Энэ домогт тоглогчийг манайхан ялангуяа дундаас дээш насныхан сайн мэддэг юм билээ. "Харламовын хурд" гэдэг нийтлэл уншиж байснаа сайн санаж байна. Түүнд бичснээр "тэрбээр давхиж яваа автомашинд төрж, хурдтай давхиж явсан автомашины ослоор өөд болсон, бүхий л амьдрал нь "хурд"-тай салшгүй холбоотой хамгийн хурдан тоглогч байсан шигээ хурдан гялалзаад харвасан од байлаа" гэсэн байж. Орос-ЗХУ-ын алдарт дасгалжуулагч Антолий Тарасов, алдарт хоккейчин Валерий Харламов нарын тухай шинэ уран сайхны киног шимтэн үзлээ. 2013 онд буюу энэ жил бүтээгдсэн найруулагч Николой Лебедевын бүтээсэн "Легенда №17...

Аялав

Хэд хоног сураггүй болсон маань гарчигтай холбоотой. Говь руу ухасхийгээд ирлээ. Одоо ямар говь нь юм бол оо газрын зургаас харахад Хашаатын говь шиг байна.  Хамарын хийд орсон юм үндсэндээ. Сайншанд, Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн гэдэг 4 сумын нутаг дамнан байдаг гэсэн дээ.  Аялал сайхан боллоо. 10 сард энерги хамгийн ихээр цугладаг, дээр нь бид билгийн тооллын шинийн 3 билэгтэй сайн өдрийг тохиолдуулан аялахаар шийдсэн тул бөөн бөөн энерги л авлаа даа ккк. Хотоос гарахдаа бөөнөөрөө мөнгөө нийлүүлж хэрэглэх будаа, сүү, арц, архи зэргээ авсан билетээ ч бөөнөөрөө авсан тул биечлэн хөөцөлдөж гүйх хэрэг гарсангүй ээ. Галт тэргээр хийсэн аялал дажгүй болж замдаа ууж идэж ярилцаж явсаар оройн 8 цагт Сайншандад бууж шууд л Хамарын хийд явна гэсэн нэг жолоочтой тохироод хийдийн ойролцоо гэр буудалд буух, маргааш орой буцтлаа машинаар нь үйлчлүүлэхээр болсон.  1 цаг гаран давхиад удаж төдөлгүй Хамрын хийдийн ойролцоох гэр буудалд ирж 1 хүний 5 мянган төгрөгөөр хоног...

Аравдугаар сар

Аравдугаар сар аль хэдийнээ ирчихжээ. Намар болжээ гэж бодохын зуургүй л аравдугаар сар ахмадын баяр болсон байна шүү хүмүүсээ. Ангина хөдөлж хэвтрийн дэглэм барих ёстой гэсэн ч хааяа босч гүймээр санагдаад байхын гэвэл хзээ гүйдэг болчихоо вэ гэж олон хүн гайхах байхдаа хихихи. Аравдугаар сарын дурсамж гэх юм санаанд орж ирэхгүй л байна шүү. Энэ сар миний хувьд "хүлээлгийн" сар байх төлөвтэй. Хүлээнээ сураагүйм биш хүлээж л таараа. Цасны түрүүч салхинаас анхилах намрын тэргэл сартай үдшээр... гэдэг билүү шүлгийн мөр л санаанд бууж байна яг одоо Сониноос Фэйсбүүкийн хэдэн Saga тоглоомыг гашрааж байгаам бишүү. Байж байгаад л мажийчаад болоогүй дахин амь орж тэгснээ чадхийгээд л тоглоод байгаа. Papa Pear Saga нь хамгийн их таалагдаад 46 дахь level-д орох гэтэл найзуудаасаа асуу гээд, найзууд маань "асуугаад" байхад л хариу өгөхгүй үндсэндээ блок хийлгээд дууссаан. Яаж нээх учраа ч олохгүй зав ч гарахгүй дур ч хөдлөхгүй тэгсгээд үлдээлээ. Дараа дара...

Эрүүл мэнд :( .... Ойлгомжтой

За тэгэхээ оршилдноо. Сайхан оршил хийдэг хүмүүс байна, үгээ зөв сонгодог, гоё эхлэдэг хүмүүсийн дэргэд би ч дээ.  Хэд хоногийн өмнөөс уруул омголтоод эхэлдийм байна. Би бодохдоо ууж идэх хэтрээд ингэж байгаа ухааны юм бодоод тоохгүй явлаа. Биед өөр онцын өөрчлөлт ороогүй тул анзаарсангүй. Өглөө эрт Тэрэлж явах ажил гарсан тул усанд орчоод унтаад шөнө учиргүй даараад тэгсэн хир нь сэрж чадахгүй байдгаараа атийгаад унтаад байгаамаа.  Тэгсээр эгчийг сэрээхээр босч үс гэзгээ угаачихаад болзсон газар өөд давхиж, Тэрэлжид очиж өдөржин сайхан байлаа л даа. Уул хадаар харайлгаж уралдаан тэмцээн хийж учиргүй хөлөрч гүйгээд. Уулнаас буухдаа хөл өвдөөд шууд өөрийгөө хөдөлгөөнгүй байсаар бүр больжээ гэж бодоод сэтгэл санаа онцгүй болоод явлаа. Олон жилийн өмнөх ослын үр дагвар одоо л гарч, тэр үед гэмтээсэн нуруу, гар, хөл гээд бүгд өвддөг болчихсон хэрэг л дээ. Анзаарсан нэг нь сүүлийн 2 жил нурууны өвчнөөсөө болж байн байн сэтгэл санаа тавгүйрхэж байсан тухай бичлэгүүд...