Skip to main content

Posts

Гоёлын даашинз

Кино ярих гээгүй шүү ккк.... Өөртөө даашинз олж авмаар эсвэл захиалгаар хийлгэмээр байнаа. Надад даашинз тэр бүр зохидоггүй юмаа. Яагаад юм бүү мэд. Галбираасаа болдог ч юм уу. Гэхдээ аймаар аймаар хүмүүсийн дэргэд бол ичихээргүй л дээ хэхэ. Иймэрхүү л галбиртай хүн дээ би. Гэхдээ энэ хүүхнийг бодвол илүү биерхүү бас "гүүтэй айлын гүзээтэй хүүхэд" хэхэ. Сүүлийн 3 жилийн дотор бараг 15 кг таргалсан байж магадгүй шүү ккк. Хаана ч өмсөөд явчихмаар иймэрхүү сонгодог тэгсэн хирнээ энгийн загварын даашинз хийлгэдэг юм билүү?  Надад ер нь даашинз хормой хавиараа асуудал гаргаад байдаг юм аа. Йимэрхүү л асуудал гаргана Яг хаагуураа татсан хормойтойг өмсөхөө шийдэхэд хэцүү. Өвдөг хавьцаа байхад болно. Эсвэл эсрэгээрээ жигтэйхэн урт. Энэ бас их таалагдаад байгаам. Энгэр хавиар нь оёж шидэхэд хэцүү байдаг юм боловуу? Ямар загвар зүгээр вэ? Энэ ч гэсэн. Гэхдээ би ийм хэт задгай энгэртэй хувцсанд дургүй ээ үзүүлээд байх "том юмгүй" болохоороо хэхэ За энийг өм...

The Express

Хэдэн жилийн өмнө үзэж байсан кино. Таалагдсаан таалагдсан... Яриад яахав. Энэ киноны жүжигчид дүрдээ гүйцэд орж тоглосон санагддаг. Мөн найруулагч, зураглаачид киноны өгүүлэмжийн холбоос дээрээ их сайн ажилласан. Арьс өнгөний үзлийн тухай гардаг хэсэг нь сэтгэл хөндсөн шүү. Айхтар үзэн яддаг гэхгүй ч арьс өнгөний үзэлд би нь дургүй ээ. Хэдэн жилийн өмнө Луо үндэстний удам Нэгдсэн улсын ерөнхийлөгч болж тангарагаа өргөж байхыг хараад золтой л уйлчихаагүй. За за далийгаад явчихлаа хэхэ. Товчхондоо зовлон шаналал, дарамт, ганцаардал гэхчлэн хүнд тохиолдож болох бүхнийг нэгэн үзүүрт сэтгэлээр цөхрөлтүй тэмцэж даван туулж байгааг харуулсан сайн бүтээлээ. Гол дүрийн залууг нь сайхан залуу гэдэгийг хаа ч хэлнэ бас :)

Сайн уу?

Залхуу хүрээд дээр нь зав зай муутай болоод бичлэг бичкү байгаа штэ. Хааяаа өөрөөсөө асуугаад байгаам. "Яагаад юм бүхнийг ингэтлээ үзэн ядаад байнаа заримдаа" гэж хэхэ. Зүв зүгээр явжийтэл гэнэт л хамаг юманд уур хүрээд үзэн ядаад эвдээд хаглаад нураагаад хаячихмаар. Ухаан нь энэ компьютерийн гар байна. Салгалж яваад нөүтбүүээ нэтэд холбох аргагүй болгоод хаясан, тэрнээс хойш бичлэг бичхгүй, гараас юм гарахаа байсаан гэж. Ширээний гомбүүдрийн гар гэж миний хамаг үсийг босготол уурлуулдаг хачин юм байнаа. Бүх товч нь мангар хатуу тэгсэн хирнээ наалдцан аятай гав гавтгай ёоёоёоёоёо Манай ажил бүгчим байдаг юм. Тэгээд хааяа гарч салхинд зогсох, босч сууж биеийн чилээгээ гаргах гэхээр шалтаг олдкү ядаргаатайн, ерөөсөө тамхинд орж үзэх юм билүү. Тэгвэл ядаж тамиха баагиулах шалтгаанаар гадаа зогсоод байж болохым байштээ. Өшөө юу билээ? Хэхэ бичлэг бичих гэж улам л доошоо орсон юм сараачдаг болохнээ.

Төрийн төлөө огтоно

Улс төр мулс төр ярьж том том тэнэгтээд яах вэ гэхдээ надад нэг бодол байна. Ажлаа мэддэг хариуцлагатай, дунд шатны ажилтнууд маш их хэрэгтэй байна штэ одоо. Дарга тогтолцооноос больё оо. Шалны алчуураа хаана байрлуулахаа хүртэл дарга, УИХ-р шийдүүлэхээ больё гэж орилмоор байноо хэхэ. Гэв гэнэт иймэрхүү бодол төрөөд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд гадаад мэдээний яая даа гэсэн сайн орчуулагч-тоймч хэрэгтэй байна. Монголд одоо гадаад мэдээний тоймоор олон нийтэд танигдсан хүн байна уу? байдаг бол мэдээг нь хаанаас уншиж болохыг хэлээд өгөөч?  Ухаан нь энэ Ливийн хэрэг явдал дээр өөрийн хувийн бодлоо бичихээсээ илүү үнэн түүх, гадаад орны хэвлэлүүдийн тоймыг нэгтгээд ул суурьтай, хүнд ойлгоцтой гаргаад тавьчих тоймч үнэхээр алга. Уг нь хүмүүст сургамжтай л явдал болоод байна. Хүн бүр гадаад хэл мэдэх албагүй, гэхдээ улс орноо гэх эх оронч сэтгэлгээ хүн бүрт байх ёстой. Учир начрыг нь ойлгож тунгааж байж л үнэн бодит төсөөлөлтэй болно. Учиргүй нэг муу дарангуйлагч үхлээ ...

Эрчүүдийг муулахуй

Муулнаа хэхэ. Гэхдээ гадгаад эрчүүдийг. Би ер нь гадгаад эрчүүдээс бидний нэрлэдэгээр "халтар" эрчүүдэд үнэн дургүй. Харууд зүгээр, ярилцаж суухад энгийн заримдаа их зантай европ зүгийн цагаануудаас амар байдын штэ. Харин халтар буюу зүүн азийн тэр дундаа лал шашинтай улсууд, Бангладеш, Энэтхэг, Шри Ланка, бас Флиппин халтрууд надаа ерөөсөө таалагддаггүй. Цэвэр харууд, Монгол харчуул, бас цагаанууд эмэгтэй хүнээс ямар нэг юм асуудхаа эгдүү хүргэхээргүйгээр асуучихаж чаддаг харин энэ халтруудыг юм асуухаар өөдөөс нь зад хэрэлдмээр уур хүрээд байдаг юм. Өөрсдийгөө юу гэж боддын эмэгтэй хүнээс юм асуухаараа "хариулахаас татгалзах" гэсэн хувилбар байж болохгүй аятай зэвүүн, тушаангүй асууж аягладаг.  Ази эрчүүдээс Монголчуудаас бусад нь надаа нээх таалагддаггүймоо. Урд зүгийн эрчүүд бас Солонгосчууд ташаандаа өмд тогтоохгүй хэвтэж хөлөө хоёр тийш хаялаад нээх дээрэнгүй сайрайтал явна шууд улаан нүүр лүү нь шаагаад унагаачихмаар хэхэ. Харьцаа нь ч гэсэн өөрийгөө нээ...

Г нарт

Ойрд олигтой бичлэг бичсэнгүй. Манай Гуталчин их адал явдалтай байгаа бололтой, бас хүндэт Гудиггүй эрд зориулаад нэг бичлэг хийё гэж бодсон ч амжихгүй байна хэхэ. Гуталчин найздаа хэлэхэд бэрхшээлийг даван туул, надад ч алхам бүрт шантармаар, буцаж няцмаар бэрхшээл тулгарч байсан, харин тэр бэрхшээлийг тэсээд даваад гарч чадвал хүсч байсан зүйлдээ алхам алхамаар ойртдог юм билээ. I have a dream үнэхээр шүү хэхэ. Японд очоод Гуталчин намайг дагуулж надад газарчлаад явах юм мөрөөдөөд байгаа, тиймээс найзаа чи надад хөтөч хийж Япон оронтой танилцуулахын тулд одооноос наад бүх бэрхшээлээ бүгдийг даваад, хэлээ сайн сураад, орчин нөхцөл, соёлыг арван хуруу шигээ мэддэг болоод найзыгаа хүлээжээ заю? гуйжээнэ хэхэ.

:(

Залхуу хүрээгүй байнаа харин халшраад, зүрк үхээд байна хэхэ. Мэргэжлийн ном барьж авахаар нэг л халшраад байгаа нь юуных уу? Тархиа амраамаар байна, эсвэл энэ нуршуу сестем сурах гэсэн цагаа сураад өнгөрүүлэх завгүй байгаа нийгмийн тогтолцооноос жийрхээд байна гээд биеэ өмөөрчихмөөр байна.  Кино үзэх биш рекламны дундуур кино хардаг гэж хүмүүс бухимддаг шиг л би сурах биш зав зай гарвал л сурах хүсэлдээ хөтлөгдөж эхлүүлээд орхидог гэж болохоор байна :( Яг тачигнаад сурах гэхээр хөдөлгөгч хүч, урам зориг оруулагч, эсрэгээрээ айдас төрүүлэгч, идэвхи оргилуулагч алгоо. Сургуулиар орвол бөөн бэркшээл, багш нар цагтаа ирэхгүй, ардаас нь утасдаж гуйж түүж байж хичээлээ заалгах дөхнө, арай гэж уулзахаараа судлах гэсэн сэдэв дээрээ багшаасаа юм сурах биш багшдаа тайлбарлаж зааж өгөх дөхнө. Манайд үнэн мэдлэгтэй, оюутантайгаа тулж харьцдаг, хичээлийг нь тэсч ядан хүлээмээр мундаг багш байдаг ч болоосой... Хммммм.... дээрээс нь ам л ангайвал сургалтын төлбөр нэхдэг хариуцлагтнууд оюутнуу...