Би нь К-Драмад донтоод оо.
2015-2016 онд хийсэн бараг бүх киног үзлээ. Үр дүнд нь хараа их л муудав, бас хэрүүлдээ тун чиг сайн болох шинжтэй хэхэ.
Гэхдээ л тархи амраагаад байгаа юм шиг болохоор үзээд л байдаг юм. Дунд нь орж сэтгэл хөдөлж мөдөлж үзэхгүй ээ зүгээр л үзнэ. Тайвань, Япон, Хятад драм үзэхээр уучлаарай үнэндээ би ойлгохгүй юм билээ.
За тэгээд миний үзсэн драмуудаас хамгийн сонирхолтой хийгээд сэтгэлд үлдсэн нь...
2015-2016 онд хийсэн бараг бүх киног үзлээ. Үр дүнд нь хараа их л муудав, бас хэрүүлдээ тун чиг сайн болох шинжтэй хэхэ.
Гэхдээ л тархи амраагаад байгаа юм шиг болохоор үзээд л байдаг юм. Дунд нь орж сэтгэл хөдөлж мөдөлж үзэхгүй ээ зүгээр л үзнэ. Тайвань, Япон, Хятад драм үзэхээр уучлаарай үнэндээ би ойлгохгүй юм билээ.
За тэгээд миний үзсэн драмуудаас хамгийн сонирхолтой хийгээд сэтгэлд үлдсэн нь...
Descendants of the sun-Нарны үр сад
Олон ангит гэхэд үнэхээр гоё кино. Гол дүрийн жүжигчид сайн жүжиглэсэн гэхдээ гол дүрд тоглосон бидний танил хөөрхөн хүүхэн (Song Hye-kyo) маань чамгүй хөгширсөн санагдсан шүү. Түүний хайртай залууд тоглосон залуу (Song Joong-ki) гадаад байдлын хувьд арай л жулдаад байсан гэхдээ дүрээ бол үнэхээр сайн гаргасаан.
2-р гол дүрийн эрэгтэй (Jin Goo) энгийн үед авхуулсан зураг дээрээ хэтэрхий будмал, илжил хүйстэн эсвэл ажима шиг санагддаг ч кинонд бол жинхэнэ эр хүний дүрд маш сайн тоглож байна лээ. Олон ангит кинонд байх боломжгүй гэмээр сонин сонин зураглал ч бий. Энэ кино олон Солонгосчуудын эх орноороо бахархах сэтгэлийг нь өдөөж өгсөн болов уу. Мэдээж Монголчууд маань ийм кино хийсэн бол би ч бас уйлж, уярч, эх орноо хайрлах сэтгэл маань бадрах байсан даа.
Moon Lovers: Scarlet Heart Ryeo Сарны дурлалт хос: час улаан зүрх
Кино зохиолын хувьд тийм ч гоё биш. Хятадын алдартай киононы Со хуулбар гэнэ лээ. Гэхдээ хайр сэтгэлийн ээдрээ үзэн ядалт хийгээд үнэн хайрын талаар гоё гаргасан нь таалагдсан. Гол дүрийн жүжигчин охин (IU) үнэхээр хөөрхөөн.
![]() |
| Бөөн будмал залуус л гардаг кино ккк |
Эрх мэдэл, хаан суудал ямар хэцүү болохыг ч энэ киноноос бага сага ойлгож болно. Надад таалагддаг нь бас Тангийн шүлгүүдийг оруулж өгсөн нь.
Weightlifting Fairy Kim Bok-joo - Хүндийн өргөлтийн дагина Ким Бок Жу
Хөөрхөн кино. Ялангуяа тамирчдын сэтгэл зүй, ялалт амжилт, ялагдлын цаадах нууц бүхнийг ил гаргасан нь сэтгэл хөдөлгөнө. Энэ киног үзэхээсээ өмнө хэзээ ч тамирчин хүн дэвжээн дээр гарахад хайр сэтгэлээс шалтгаалан сэтгэлзүйн хувьд эмзэг байдаг талаар бодож байгаагүй юм байна. Харин энэ киононоос тэдний таалагдсан хүндээ сайхан харагдахыг хүсэх хүсэл нь карертай нь зөрчилдөх тухай олж мэдсэн.
![]() |
| Гэгээлэг гоё кино шүү |
Бас Солонгосын жүжигчид маш хөдөлмөрч юм байна гэж бодож үлдлээ. Тэд үнэхээр их хөдөлмөрлөж тамирчин хүн шиг биетэй болчихоод дэлгэцэнд нүцэглэдэг юм байна. Залуусых нь булчин бол жинхэн тамирчнаас ч илүү ккк?
Father I take care of you.
Яг одоо үзээд л байгаа. Гэр бүлийн хамгийн хөөрхөн драмуудын нэг. Аав нь бол үнэн эцэг хүний зан ааш бүхнийг өөртөө шингээцээн. Аль хэдийнээ 40 хүрсэн ч гэр бүлээ авч явж чаддаггүй бүтэлгүй том хүү, тэрэнтэй байнга барьцаж байдаг дунд хүү, өргөмөл бага хүү гээд бүх л хүүхдүүдээ туслах гэсэн зангаасаа болж эхнэртэйгээ байнга муудалцана. Бүр салах нийлэх дээрээ тулдаг ч үнэндээ бол ээж нь тийм муу хүн биш. Яг л эх хүн ийм байдаг даа гэхээр эмэгтэй.
![]() |
| Мөнхийн асуудалтай гэр бүл |
Эдний том хоёр бэр нь хоорондоо байнга хэрэлдэж уралцана, бага нь хараахан гэрлээгүй ч бас хайр сэтгэлийн гурвалжингийн асуудлатай. Бэрүүд нь өөр өөрийн давуу хийгээд сул талтай. Нэг нь арчаатайн туйл, зальтай ч авхаалжтай сэргэлэн ямар ч хүнийг хүсэхээрээ өөд нь татах шаргуу бүсгүй.
Нөгөөх нь үнэндээ арчаагүй ээ хөөрхий. Бүтэлгүй ч гэж яахав ааштай ч гэж яахав авахаас үр хүүхдээ хайраар дутаахгүй хэдий арчаагүй ч нөхөр хүүхдүүдээ бол тултал нь хайрлана даа.
За тэгээд сонирхолтой хайрын түүхүүд үргэлжилж байгаа. Тэр нь киног их амттай болгодог.
Үлдсэн кинонуудын зураг хөрөгийг оруулахаас залхуурав
Docotrs-Park Shin-hye тоглосон кино. Тэрний тоглосон кинонуудыг хайсаар The Heirs, Heartstrings гэхчлэн кинонуудыг үзээдэхсэн шүү. Эмч нар киноны хувьд яг сүртэй юм байхгүй гэхдээ ерөнхийдөө бол мэс заслын эмч нарын талаар эерэг бодол төрүүлэхүйц кино.
The legend of the blue sea- Дажгүй зугаатай кино. Хэтэрхий будмал залуус нь заримдаа залхмаар, хүүхнүүдээсээ илүү будмал санагдаад уур хүргэдэг ч үзэхэд бол дажгүй шүү. Үйл явдлын хувьд гэвэл усны дагина газар дээр гарч ирээд залууд хайртай болно бла бла гэсэн кино. Гэхдээ амьдрал дээр огт байхгүй зохиомол түүхийг трэнд болтол амилуулж чадаж байгаа хүмүүсийг магтахаас яахав.
Doctor Strange. Гоё кино. Эмч нарын ур чадварын тухай гайгүй гаргасан ч драм нь хэтэрчихсэн байдаг. Зураг авалт энэ тэр нь зарим тохиолдолд үнэмшилтэй хир нь үнэмшилгүй, асар их мөнгө хаяж бүтсэн кино болов уу.
Let's Fight Ghost- Нэг хэсэг сүнсний тухай кинонд донтохдоо үзэж байсан. Гол дүрийн жүжигчид нь надад их таалагддаг ялангуяа Ok Taecyeon.
Cheese In The Trap Хүчтэй хайр сэтгэл л гэж энэ байхдаа гэж боддог байсан энэ киног үзэхдээ. Би байсан бол тэр муу залууг аль хэдийн хуниад нухаад хэдэн хэсэг болгоод тасдаад хаясандаа, муу өмхий санаат хэхэ.
Romantic doctor teacher Kim-Эмч нарын ур чадварыг маш сайн тод томруун гаргаж чадсан кино хэдий ч хэрэлдэхээр нь заримдаа би гүйцэж үгийг нь барьж авч чаддаггүйн. Муухай тачигнатал яасан ч хурдан хэрэлддийн гэж боддог шүү ккк




пээ бүх драмыг нь үзчихсэн юм бишүү ккк
ReplyDeleteТэгсийн хөөё.. Бүгдийг нь үзээд бараг хүмүүсийг нь андуурч уймраа эмээ маягийн юм болох гээд ккк
ReplyDeleteбаахан төстэй хүмүүс төстэй үйл явдал болоод би драм үздэггүйн, харин эхнийхийг энд шуугиж шуугиж дууссаны дараа үзсэн чинь хөөрхөн юм байна лээ ккк Жин Гү харин нээрээ байгаагаасаа хамаагүй дээр эршүүд гарсан байна лээ, богино үс дээш нь босгоод явбал гоё харагдах юм байна лээ кк.. Эдний анхны бүх зураг авалтаа хийчихээд гаргасан драм л гээд байна лээ
Delete