Ай хөөрхий амьдрал бүрзгэр байдаг өдрүүд дээрээ эргээд ирчихсэн. Өвдөх өвчингүй, шаналгах шанлангүй, бодох болзоогүй чухам л нэг жаргалтай байсан өдрүүд маань нисэн одож нэг л өглөө сэрэхэд буцаад л баргар өдрүүд ирчихэж.
Яасан байх уу? Улигт харшил, харшлын гаралтай ханиад надад ирээд наалдсан байх нь. Айхтар үеийг нь өнгөрөөгөөд сар гаран жигтэйхэн аз жаргалтай бүр сүүлдээ ханиад ч үгүй уйтгартайн гэсэн зурвас бодол төрж өөрийгөө зэмлэж явсныг яана. Гэтэл хоолой өвдөөд залгуулаад ханиалгадаг эхэлж байх.
Чухам хэзээнээс ингэж харшлын ханиадаар өвдөж аргаа бардаг байснаа санахгүй юм лавтай 2000 оноос л хойш байх. Юунаас харшлаад байгаагаа тандаад үзтэл улигт утаа, агаарын бохирдол. Уушигаа хэдэн ч удаа гэрэлд харуулав өнгөрсөн жил. 2 удаа лав харуулсан, тэр болгонд зүгээр л байх юм бронхит юм уу гэтэл арай л биш гэж явсаар эцэст нь агаарын бохирдлын харшилтайгаа мэдлээ.
Нэг эхэлсэн бол салахгүй намайгаа бараг сар гаран "ноолноо" Астам болсон юм уу гэтэл одоохондоо арай ч биш юм шиг гэхдээ их л дөхсөн гэнэ. Гэрийхэн ч иймэрхүү байдлаар хоолой нь загатнаж худлаа хуурай ханиалгаж эм тариа, эмнэлэг гэж явсан. Эгч хүүхдээ үзүүлэхэд эмч нь гайгүй байнаа цаагуур чинь астам дийлдэхээ больсон гэсэн утгатай юм хэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй үзүүлэхээр орж ирсэн 4-5 настай хүүхдийн цээжийг чагна даа гэтэл чагнахаас өмнө хажууд нь зогсож байхад л учиргүй хэржигнээд тасалдаад хариугүй бөглөрчих гэж байгаа нь сонсогдоод байсан гэсэн.
Улаанбаатарчууд уушиггүй болсон гэж хичнээн яриад байдал бахь байдгаараа. Утаанбаатарт ирж амьдарсны "шанд" ийм болсон гэж ээж хэлдийн.
Ээж гэснээс аав ээж хоёрыгоо нэгдсэн улс руу нисгэсэн. Зун болтол тэнд ахынд байж байх байх манай хоёр. Нэгэнт аав ээж эзгүй тул цагаан сарыг цомхоон, гэр зуур хийнэ гэж эгч яриад л байна.
Ханиалгатайгаа тэмцэж байгаа надад тэр "Балинтийн" Цагаан сар бол бараг л яамай байна шүү.
Хааяа уур ч хүрэх юм, ажил хийгээд өөрсдийн чадлаар гойд сайн биш юм гэхэд боломжийн амьдарчий гэж залуу хүн бүр хүсч байгаа, гэтэл боломж нь манай улсад алга. Гадны жишээ нь энэ Зүүн Өмнөд Азийн залуусыг харахаар заримдаа атаархах юм. Тэд мэргэжил эзэмшээд тэрийгээ ашиглаад ажиллаад цалин аваад аав ээжээсээ тусдаа гараад ядаж хөлсөлж байгаа байр нь дотроо усан сантай, юм юмтай л байх юм гэтэл манайхан бол жирийн залуу хүн ажил хийгээд цалин авлаа гэхэд авдаг цалингийнхаа талыг сардаа бараг харшил, ханиадын эм тарианд өгөөд дуусах нь ээ.
За бухимдах ч яамай бүгдийг мартаад зүгээр "мангуу" юм шиг л инээгээд суух минь. Угаасаа уйдахгүй, гунхгүй, гутрахгүй, гундахгй, сэтгэлээр унахгүй гэж өөртөө хэлсэн, маш сайн биелүүлж байга хэхэ.
Хоолой загатнаж хуурай ханиалгахад астамд хэрэглэдэг Salamol inhaler зүгээр юм билээ. Кортизолтой нь биш шүү. Манай охин бас өвөл ингээд ханиалгаад амьсгал нь үе үе боогддог яг астам биш гэхдээ үүнийг хэрэглэ гэж эмч зөвлөсөн.
ReplyDeleteЗа баярлалаа хө.
ReplyDelete