Шинэ он маш сайхан гарлаа. Шалгалтаа өгч дуусаад одоо орой он гарна штэ гээд итгэчихсэн гүйж яваад санамсаргүй утсаа гаргаж хараад өө өнөөдөр чинь 30 байсан юм уу гэсэн манай ангийхан намайг шоолж баахан инээлддэг байна. Өдөр судраа мартчихсан давхиж явдаг хэхэ. Тэр англи хэлний шалгалт дээр зохион бичлэг бичих байсан юм надад баяр гэсэн сэдэв ирэхээр нь уухай тас өнөөдөр 2010 оны сүүлчийн өдөр, бид нар баярлаж эхлээгүй шалгалтаа өгөөд явж байна орой гэр гэртээ New Year's Eve тэмдэглэнэ энэ тэр гээд баахан солиорсон биш байдаг байна хахахахаха. За яахав ямар багш заавал тэр өдрийн тухай бич гэсэн юм биш гээд өөрийгөө тайвшруулаад. Дүнгээ бол сонсоогүй байгаа. Манай нэг оюутан бие даалт хийх гээд informal or formal letter бич гэсэн чадахгүй гэхээр нь би нэтээс хайж байгаад захиа олоод засаад бичээд өгсөн тэгсэн шалгалт дээр зохион бичлэг дээрээ таг юм чинь гээд нөгөө захиагаа авч ороод сэмхэн хуулаад бичээд өгчихсөн гэсэн. Ямар сэдвийн зохион бичлэг байсан гэсэн A place you'll always remember хэхэ.

Гэснээс хуучин сургуульд байхад бас багш шалгалт аваад 5 өгүүлбэр зохио гэсэн юм. Can and Could ашиглаад. Тэгээд би хэдэн өгүүлбэр хагас дутуу бичиж байсан хажууд байсан ангийн ах нар яг дуурайж бүр алдааг нь хүртэл хуулж бичээд багшид өгөөд уурлуулж байсан онигоо байдаг. Миний бичсэн нь I could dance lambada when I was a child, I can speak sign language, but my teacher can't... ч билүү тиймэрхүү юм л байсан хэхэхэ. Дурсамжаа гэж...

Яг 31нд бол гэртээ маш сайхан тэмдэглэсэн. Канад найзынхаа захиалгаар шинэ жилийнхээ ууж иддэг зургийг нүүр номдоо оруулж олон хүний нүдийг хужирлаж, ярих том сэдэвтэй болгосон. Одоо бол амралт эхэлчихсэн. Үд хүртэл унтаад үхрийн дуунаар... гэдэг л болж байгаа. Аав ээж 2 хажууд байгаа болохоор санаа амар унтаж хэвтээд идэж уугаад л. Манай амралт 2 сарын эхэн хүртэл. Яаж амрахаа төлөвлөөгүй л байна болдог бол хотоос гарч цэвэр агаарт түр ч атугай баймаар санагдаад байгаа. Дээр үед Янушын зүүд ч билүү нэг хүүхэлдэйн кино гардаг, тэрийг гарахаар манайхан яг чи байна гэдэг байсын. Одоо яг тийм хэвээрээ хэхэ.
Comments
Post a Comment