гэдэг нэртэй савангийн дуурь үзэж байгаа. Мэдээж мэс заслаар "боссон" ч гэсэн энэ их хөөрхөн хүүхэн байнаа. Маш их таалагдсан. Эрлийздүү төрхтэй Ms.MR нь сүүлийн хэд хоног интернетээс хангүг драмууд түүж үзээд таг болсон. Үүр цайтал элдэв кино үзэж байна. Англи субтитртэй үзэхээр бас сонирхолтоймаа. I miss you кино саяхан миний үзэж дууссан, зурагтаар гарч хүмүүсийг хуйлруулаад байгаа Yellow Boots-ыг гүйцэхгүйм байна гэж би дүгнэлээ. Гэхдээ бас хөндсөн сэдэв нь бодууштай, санаа авууштай үг хэллэг, сонирхолтой шийдэл байнаа байна. Утга агуулгыг нь товчхон яривал мөрдөн байцаагчийн буруутай үйлдлээс болж эцэг нь хүн амины хэрэгт татагдаж, хэлмэгдэж улмаар нас бардаг. Охиныг нь сургууль, хавь ойрых нь алуурчны охин гэж адалж, хүн бүхэн цэрвэж байх үеэр нэгдсэн улсаас эцэг дээрээ ирсэн хүү танилцаж нөхөрлөдөг.... Гэвч хүүгийн эцгийн балгаар тэд хамтдаа барьцаалагдаж, барьцаалагч этгээд охиныг хүчирхийлдэг бөгөөд охин буцаж ээж дээрээ, гэртээ очих ...